• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
АЙМГИЙН ХЭМЖЭЭНД 841 БАГШИЙГ ЗӨӨВРИЙН КОМПЬЮТЕРЭЭР ХАНГААД БАЙНА
Дэлхийн багш нарын 29, Монголын багш нарын 57 дахь өдөрт зориулсан ёслол, хүндэтгэлийн арга хэмжээг “Монгол туургатан театр”-т зохион байгууллаа. 2023 он Боловсролын багц хуулиуд болох “Боловсролын ерөнхий хууль”, “Сургуулийн өмнөх болон Ерөнхий боловсролын тухай хууль”, “Мэргэжлийн болон техник боловсролын сургалтын тухай хууль”, “Дээд боловсролын тухай хууль” шинээр батлагдсан онцлог жил. Төв аймаг боловсролын салбартаа онцгойлон анхаарч, өнгөрсөн жилүүдэд суралцах орчин нөхцөлийг сайжруулж, сүүлийн долоон жилийн хугацаанд 8 сургууль, 20 цэцэрлэг, 13 сурагчдын дотуур байрыг шинээр барьж, ашиглалтад орууллаа. Дээрх материаллаг хөрөнгө оруулалтаас гадна багшийг хөгжүүлэх, нийгмийн баталгааг нь хангахад анхааран ажиллаж байна. Тухайлбал багш нар ажлын байран дээрээ хөгжих нөхцөлийг бүрдүүлэн УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар нарын санаачлагаар “Багш бүрт компьютер” хөтөлбөрийг хэрэгжүүлж, аймгийн хэмжээнд 841 багшийг зөөврийн компьютерээр хангаад байна. Харин багш нарын нийгмийн баталгааг хангах хүрээнд манай аймагт өнгөрсөн 2018 оноос хойш хэрэгжиж байгаа “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт квотоор жилдээ 2-3 багшийг хамруулснаар өнөөдрийн байдлаар долоон багш “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамрагдаад байгаа юм. Хөдөө орон нутагт тулгамддаг асуудлын нэг нь боловсон хүчний асуудал. Орон нутагт ажиллахаар очсон боловсон хүчнийг тогтвортой ажиллаж, амьдрах боломжоор хангах хүрээнд Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Ипотекийн зээл”-д хамруулах чиглэлийг орон нутагтаа хэрэгжүүлэн ажиллаж байна. Дэлхийн багш нарын 29, Монголын багш нарын 57 дахь өдрийг тохиолдуулан зохион байгуулсан ёслол, хүндэтгэлийн арга хэмжээний үеэр УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн, Засаг дарга Д.Мөнхбаатар, Засаг даргын орлогч Г.Сурмаа, Засаг даргын зөвлөх Ц.Буманбуян, ЗДТГ-ын НБХ-ийн дарга Д.Мөнхцэцэг, БШУГ-ын дарга Ц.Нарантуяа нар “Монгол улсын Гавьяат багш” цол, тэмдгээр энгэрээ мялаасан Г.Юндэн, Д.Галя, З.Гончигсүрэн, Л.Эрдэнэцэцэг нарт хүндэтгэл үзүүлж, боловсролын салбарт хамт олноо манлайлан, ажил үйлсээрээ тэргүүлсэн удирдах ажилтан, багш нарыг Төрийн дээд одон медаль, аймгийн болон салбарын шагналаар шагналаа. Мөн 2022-2023 оны үйл ажиллагаагаараа тэргүүлсэн мэргэжлийн тэргүүний багш нарт “Батламж”гардуулсан юм.
2023-10-06 14:00:00