• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
БАТСҮМБЭР СУМЫН ЕБС-ийн 100 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
Аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар Төв сайхан нутгийн ууган сургуулиудын нэг Батсүмбэр сумын ЕБС-ийн түүхт 100 жилийн ойн арга хэмжээнд оролцож баяр хүргэлээ. Батсүмбэр сумын сургуулийн анхны гал голомт 1923 оны 7-р сард Түшээт хан аймгийн Илдэн гүний хошуу Нарийны амны Тусгалт гэдэг газар Б.Буянжав хэмээх өвгөн багш монгол цагаан толгойг 25 хүүхдэд зааж эхэлсэн түүхтэй. 1985-1986 оны хичээлийн жилд анхны бүрэн дунд боловсролыг олгож эхэлсэн бөгөөд 1960 оноос нийт 52 удаагийн төгсөлтөөр 6200 орчим хүүхдэд бага, суурь, бүрэн дунд боловсрол эзэмшүүлэн төгсгөжээ. Улс орон нутгийн хөрөнгө оруулалтаар 2017-2022 оны байдлаар Батсүмбэр сумын хэмжээнд 21.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын их ажлыг өрнүүлээд байна. Мөн энэ хичээлийн жилд УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар нар санаачлан "Багш бүрт компьютер" хөтөлбөрийн хүрээнд түүхт 100 жилийн ойгоо тэмдэглэж буй тус сургуулийн бүх багш нарт зөөврийн компьютер гардуулан өглөө. Эрдэм ухаан дэлгэрэх болтугай.

 

2023-10-06 09:00:00