• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ДЭЛХИЙН ЭХ БАРИХ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 24 ДҮГЭЭР ИХ ХУРАЛД ОРОЛЦОХ ЭМЧ НАРТ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ
Аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар Франц Улсын Парис хотод зохион байгуулагдах Дэлхийн эх барих эмэгтэйчүүдийн 24 дүгээр их хуралд Монгол Улсаа төлөөлөн оролцох аймгийн Нэгдсэн эмнэлгийн Эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх эмч С.Төгсбаяр, нярайн эмч Г.Цэнд-Аюуш нарт баяр хүргэж, аймаг орон нутгийн зүгээс тус бүр 1 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж, “БАТЛАМЖ” гардууллаа. Эмч нар Эх, нярайд үзүүлэх тусламж үйлчилгээг сайжруулах чиглэлээр эрдэм, шинжилгээ судалгааны ажил хийж, ажлын байран дээрээ мэдлэг, боловсролоо тасралтгүй дээшлүүлэн ажилласнаар Төв аймагт “Дутуу төрөлтийн үеийн эхэсийн эмгэг, нярайн халдвар”-т хийсэн судалгааны илтгэлээр Дэлхийн эх барих эмэгтэйчүүдийн 24 дүгээр их хуралд оролцохоор болсон юм.
2023-10-05 10:00:00