• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
Төв аймгийн хөлбөмбөгийн холбооны тэргүүн С.Гантөр, нарийн бичгийн дарга О.Дагвасүрэн нар Төв аймгийн Хөлбөмбөгийн холбооны 10 жилийн ойг тохиолдуулан Зуунмод сумын “Бумбардай”, “Бүжинхэн”, “Унагалдайн андууд” цэцэрлэгийн хүүхэд багачуудад хөлбөмбөгийн сп
Төв аймгийн хөлбөмбөгийн холбооны тэргүүн С.Гантөр, нарийн бичгийн дарга О.Дагвасүрэн нар Төв аймгийн Хөлбөмбөгийн холбооны 10 жилийн ойг тохиолдуулан Зуунмод сумын “Бумбардай”, “Бүжинхэн”, “Унагалдайн андууд” цэцэрлэгийн хүүхэд багачуудад хөлбөмбөгийн спортыг танин мэдүүлэх, тэдний хөгжлийг дэмжих зорилгоор хөлбөмбөгийн бөмбөг, мини хаалганы хамт гардуулан өглөө. Төв аймгийн хөлбөмбөгийн шигшээ баг 2018, 2020 оны УАШТ-нээс хошой хүрэл медаль, 2022 оны УАШТ-нээс мөнгөн медаль хүртсэн бол Төв аймгийн Хөлбөмбөгийн холбооны дэргэдэх “Төв буганууд” клубын баг, тамирчид 2021 онд Нэгдүгээр лигийн тэмцээнээс мөнгөн медаль хүртэж, дээд лигт дэвшсэн бөгөөд 2022 онд МХБХ-ны цомын аварга болсон амжилтыг үзүүлжээ. Төв буганууд клуб нь хөлбөмбөгийн спортод хайртай, тоглолт шимтэн үздэг, сонирхдог, хөлбөмбөгийн спортоор хичээллэхийг хүсдэг 9-14 насны хүүхэд, багачуудад хөлбөмбөгийн спортын мэдлэг, чадвар олгох зорилгоор хөлбөмбөгийн секц хичээллүүлж, гурван жилийн хугацаанд 350-400 гаруй хүүхдүүдийг хамруулсан байна. Тус секцэд хамрагдсан хүүхдүүд улсын чанартай тэмцээн, уралдаанд тогтмол амжилттай оролцсоор байгаа тухай Төв аймгийн Хөлбөмбөгийн холбооны нарийн бичгийн дарга О.Дагвасүрэн онцолж байв.

 

2023-10-04 09:00:00