• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
НЭЭЛТТЭЙ ТӨВ АЙМАГ ФОРУМ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Хот хөдөөгийн сэргэлт бодлогын хүрээнд “Нээлттэй Төв аймаг” форумыг 2023 оны 10 дугаар сарын 13,14,15-ны өдрүүдэд Төв аймгийн Зуунмод суманд Монгол туургатан театрт зохион байгуулна. Тус арга хэмжээний үеэр:
• “Нийлүүлэгч аймгаас үйлдвэрлэгч аймаг” төр-хувийн хэвшлийн түншлэлийн хөрөнгө оруулалтын төслүүдийн танилцуулга
• Төв аймагт үйлдвэрлэсэн брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа
• “Нээлттэй сум-Нутгаа зорьё” 27 сумын өдөрлөг
• “Төв аймаг -Аялал жуулчлалын бүс нутаг” нээлттэй өдөрлөг
• “Нээлттэй ажлын байр”-ны өдөрлөг
• Төрийн байгууллагын “Нээлттэй өдөрлөг” болно.
Улсынхаа нийслэлийг хүнсээр, үндэсний үйлдвэрүүдийг түүхий эдээр хангадаг Хөдөө аж ахуйн стратегийн бүтээгдэхүүний гол үйлдвэрлэгч 100 жилийн түүхтэй Төв аймагт “Хөгжлийг тэтгэсэн дэд бүтэц, бүтээн байгуулалт өрнөж Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудал, Богд хан төмөр зам, Эдийн засгийн чөлөөт бүс, Шинэ Зуунмод хот байгуулах Үндэсний томоохон төслүүд хэрэгжиж манай аймагт хүн амын төвлөрлийг татах боломж бүрдээд байна.
Нээлттэй Төв аймагт тавтай морилно уу.

 

2023-10-11 15:51:22