• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ТӨВ АЙМАГ-КАНГВОН МУЖ ХООРОНД НАЙРАМДАЛТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 20 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
Энэ сарын 22-ноос 23-ны өдрүүдэд БНСУ-ын Кангвон мужид “Ойн экспо-2023” арга хэмжээ зохион байгуулагдаж, Кангвон мужийн захирагч КИМ ЖИН ТЭ-гийн урилгаар аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар, ЗДТГ-ын дарга М.Отгонбат, ХБТХОХ-ийн дарга Д.Саран-Эрдэнэ, СТСХ-ийн дарга Ю.Бямбацогт, ОНӨГ-ын дарга Д.Батжаргал нар оролцоод ирлээ. Уг арга хэмжээний үеэр Төв аймаг-Кангвон муж хооронд найрамдалт харилцаа тогтоосны 20 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан “Ахан дүүсийн найрамдалт харилцааны санамж бичиг”-т гарын үсэг зурлаа. Төв аймаг-Кангвон муж 20 жилийн туршид хөдөө аж ахуй, эрүүл мэнд, боловсрол, хүүхэд залуучууд зэрэг олон салбарт харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлж ирсэн, цаашид муж, аймаг төдийгүй хоёр орны харилцаанд ихээхэн хувь нэмэр оруулж хамтын ажиллагаагаа бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлж, санамж бичгийн зорилгыг бодит ажил хэрэг болгон хэрэгжүүлэхийн тулд жил бүр албан уулзалт, зөвлөгөөн зохион байгуулж байхаар харилцан тохиролцлоо.
2023-09-29 09:00:00