• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
МОНГОЛЫН УРАН ЗУРГИЙН ГАЛЕРЕЙД “АТГАХАН ЧУЛУУНЫ ҮНЭ ЦЭНЭ” УРАН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭН ДЭЛГЭГДЛЭЭ
Төв аймгийн Эрдэнэсант сумын уугуул, уран зургийн сувдан сондор болсон олон зуун бүтээлүүдээрээ үеийн үед Монголын дүрслэх урлагт мөнхөрсөн нэрт зураач Цэрэндоржийн Жамсрангийн мэндэлсний 100 жилийн ойд зориулж түүний үр хүүхдүүд санаачлан “Атгахан чулууны үнэ цэнэ” уран бүтээлийн үзэсгэлэнг үзэгч олны мэлмийд өргөн барьж, нээлтээ хийлээ. Эрхэм зураачийн “Найрамдлын тухай тосон будгийн цуврал зураг”, “Суртлын бригад”, “Орхоны хавар”, “Монгол бүсгүй”, “Наадмын замд”, “Замчин”, “Их үйлсийн төлөө” зэрэг өөрийн гэсэн өвөрмөц, тансаг өгүүлэмжтэй бүтээлүүд өнөөдрийг хүртэл уран дүрслэлийн гайхамшигт автуулсаар байгааг онцлохын сацуу эх орон, газар нутгаа гэх сэтгэл түүний олон бүтээлд оргил байр суурийг эзэлж байгааг дурдахыг хүслээ. Дашрамд сонирхуулахад Төв аймгийн Эрдэнэсант сум үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан сумын ИТХ-ын 2023 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 01 тоот тогтоолоор сумын “Соёлын төв”-ийг нэрт зураач Ц.Жамсрангийн нэрэмжит болгосон билээ.
2023-09-28 09:00:00