• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ЗАРЛАЛ
Монгол Улсын Засгийн газрын тогтоол , аймгийн Засаг даргын 2023 оны А/648 дугаар захирамжаар цэргийн жинхэнэ албаны 2023 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага 10 дугаар сарын 02-12-ны өдрүүдэд 16 суманд зохион явагдана. Монгол Улсын Үндсэн хууль, Цэргийн албаны тухай хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргийн дагуу 18-25 насны эрэгтэйчүүд хугацаат цэргийн албанд татагдах хуультай. Цэрэг татлагын байранд очихдоо: Иргэний үнэмлэх • Цэргийн үүрэгтний үнэмлэх • Мэргэжил эзэмшсэн бол мэргэжлийн үнэмлэх Цэргийн жинхэнэ албаны татлагаас зайлсхийсэн иргэн буюу саатуулсан албан тушаалтанд Цэргийн албаны тухай Монгол улсын хуулийн 36-р зүйл, Зөрчлийн тухай хуулийн 15-ын 17 дугаар зүйлийн 1, 2-р хэсэгт заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ. ЦЭРГИЙН НАСНЫ НИЙТ ЗАЛУУС ТА БҮХЭН ЦЭРЭГ ТАТЛАГАД ИДЭВХТЭЙ ХАМРАГДАНА УУ.
2023-09-27 13:00:00