• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
СУМДАД УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛЭХ ҮЗЛЭГ, ОНОШИЛГОО ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
ЭМЯ, аймгийн ЗДТГ, ЭМГ, Улсын Нэгдсэн 1, 2, 3 дугаар Төв эмнэлгүүд хамтран Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдвар болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоог аймгийн хэмжээнд явуулын багаар 2023 оны 09 дугаар сарын 22-ны өдрөөс зохион байгуулж эхэлсэн. 09 дүгээр сарын 22-25-ны өдрүүдэд Лавлагаа шатлалын эмнэлгүүдийн эмч нарын баг нийт 7 сумын 18-аас дээш насны 816 иргэнийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоонд хамруулаад байна. Үүнд: Улсын клиникийн 1 дүгээр Төв эмнэлгийн эмч нарын баг Лүн, Аргалант, Баянцогт сумдын 260 иргэн, Улсын клиникийн 2 дугаар Төв эмнэлгийн эмч нарын баг Эрдэнэ, Архуст, Баяндэлгэр сумын 256 иргэн, Улсын клиникийн 3 дугаар Төв эмнэлгийн эмч нарын баг Заамар сумын 300 иргэнийг ходоодны дуран, ЭХО, Зүрхний цахилгаан бичлэг зэрэг насны ангиллаар багцын үзлэг, оношилгоонд хамруулан, нарийн мэргэжлийн эмчийн тусламж үйлчилгээ үзүүлж, зөвлөгөө өглөө.

 

2023-09-26 13:00:00