• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ТӨВ АЙМАГ, ЛЯОНИН МУЖ ХООРОНДЫН АЖИЛ ХЭРГИЙН УУЛЗАЛТ БОЛЛОО

Төв аймгийн Засаг даргын орлогч Г.Сурмаа, аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга С.Магнайбаяр нар БНХАУ-ын Ляонин мужийн Засгийн газрын гадаад харилцааны хэлтсийн дарга Ху Юан Юан, “Хятад Монголын найрамдал”-ын газрын дарга Пан Линна нарыг хүлээн авч уулзлаа. 2009 оны 11 сард Төв аймгийн төлөөлөгчид Ляонин мужид хийсэн ажлын айлчлалын үеэр хоёр талын уулзалтын протоколд тусгагдсан шууд харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэх, БНХАУ-ын аж үйлдвэржсэн муж, эдийн засгийн хөгжлөөрөө улсдаа эхний тавд бичигддэг Ляонин мужтай уул уурхай, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, аялал жуулчлал, соёл, боловсролын салбар, удирдлага, төлөвлөлт болон бусад салбарт хамтран ажиллах, харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцлоо.

2023-09-24 09:00:00