• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ТӨВ АЙМГИЙН БҮРЭН СУМАНД 320 ХҮҮХДИЙН СУРГУУЛЬ АШИГЛАЛТАД ОРЛОО
Бүрэн сумын ЕБС 558 сурагч, 58 багш ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Жил бүр нэгдүгээр ангид элсэгчдийн тоо нэмэгдэж байгаа бөгөөд шинэ сургуультай болсноор бага ангийн сурагчид тав тухтай, эрүүл аюулгүй орчинд хичээллэх нөхцөл боломж бүрдлээ. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Монголчуудын хайр хүндэтгэлийг хүлээсэн эрхэм их хүмүүн Жамсрангийн Самбуу, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Дөнгөтийн Цоодол, МУСГЗ, их соён гэгээрүүлэгч, бурхан шашинтны төв, Гандантэгчилэн хийдийн тэргүүн, Хамба Номун хан Дэмбэрэлийн Чойжамц тэргүүтэй эрдэм төгс, оюун билэгтнүүдийн өлгий сайхан нутагт эрдмийн өргөө шинээр үүдээ нээлээ. Их үйлсийн замнал үргэлжилж, олон олон суу билэгтнүүд төрөх болтугай.
2023-09-22 20:00:00