• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
“ӨСВӨРИЙН АВРАГЧ-2023” ХОЙД БҮСИЙН АЙМГУУДЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
"Өсвөрийн аврагч-2023" Хойд бүсийн аймгуудын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Төв аймагт зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд Архангай, Булган, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл аймгийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн 7 бүлэг оролцож аваргуудаа шалгарууллаа. Тэргүүн байрт Төв аймгийн Хүмүүн цогцолбор сургуулийн "Хүмүүн" бүлэг эзэлсэн бол Дэд байрт Орхон аймгийн ерөнхий боловсролын 14-р сургуулийн "Соёмбо" бүлэг, Гутгаар байрт Сэлэнгэ аймгийн Мандал сумын ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн “Сэрэмж” бүлэг тус тус шалгарлаа. Тэмцээнд тэргүүлсэн баг улсын аваргын “Өсвөрийн аврагч-2023” тэмцээнд оролцох эрхтэй болж байна.

 

2023-09-22 19:00:00