• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
МОНГОЛЫН ХҮҮХДИЙН СПОРТЫН VII НААДМЫН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙН СПОРТЫН ТЭМЦЭЭНД ТӨВ АЙМАГЧУУД ХОС МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн спортын олон төрөлт тэмцээний пара хөнгөн атлетикийн тэмцээн Налайх дүүргийн хөнгөн атлетикийн олон улсын стандарт бүхий тартан зам дээр явагдлаа. Энэ удаагийн тэмцээнд Архангай, Дархан-Уул, Булган, Орхон, Төв, Сүхбаатар, Сэлэнгэ, Дундговь, Дорноговь, Дорнод, Хөвсгөл, Хэнтий, Говьсүмбэр аймаг, Нийслэлийн 8 дүүргийн 50 гаруй тамирчид хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс Төв аймгийн тамирчин Л.Ууган-Эрдэнэ 200 метрийн гүйлтийн төрөлд Мөнгөн медаль, Б.Баатархүү Бөөрөнцөг шидэлтийн төрөлд Мөнгөн медаль хүртсэн амжилт үзүүллээ. Харин насанд хүрэгчдийн пара хөнгөн атлетикийн Улсын аварга шалгаруулах тэмцээний бөөрөнцөг шидэлтийн төрөлд З.Энхтулга Хүрэл медаль, мөн төрөлд Б.Энхболд Мөнгөн медаль, Зээрэнцэг шидэлтийн төрөлд Ө.Нямбаяр Хүрэл медаль, Бөөрөнцөг, зээрэнцэг шидэлтийн төрөлд Б.Сэлэнгэ Хүрэл медаль, 800м, 1500м-ийн төрөлд Д.Батдорж Хүрэл медаль хүртлээ. Тэмцээнд амжилттай оролцож аймаг, орон нутгийнхаа нэрийг өндөрт өргөсөн баг, тамирчдад баяр хүргэж, спортын өндөр амжилт хүсье.
2023-09-18 18:00:00