• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ ЭХЭЛЛЭЭ
Төрийн албаны нөөц бүрдүүлэх 2 дугаар улирлын Ерөнхий шалгалтын 1 дүгээр ээлжийн шалгалт эхэллээ. 
Тус ээлжинд 25 иргэн орохоос 17 иргэн оролцож байна. 
Энэ удаагийн шалгалтыг "Төрийн албаны зөвлөлийн Төв аймаг дахь салбар зөвлөл"-ийн 2025.05.15-ны өдрийн 38 дугаар тогтоолоор байгуулагдсан 10 хүний бүрэлдэхүүнтэй Салбар комисс, дэд ажлын хэсэг зохион байгуулж байна. Шалгалтын үйл ажиллагаанд Монгол Улсын Төрийн албаны зөвлөл, ТЕГ-ын Төв аймаг дахь Тагнуулын хэлтсээс хяналт тавьж, аймгийн ЗДТГ, Төв аймгийн Цагдаагийг газар, "УБЦТС" ТӨҮГ, "МХС" ТӨК-ийн Төв аймгийн салбар, "МЦХ"-ны Төв аймаг дахь Холбооны газар зэрэг байгууллагууд хамтран ажиллаж байна.
Шалгалтад оролцож буй иргэддээ амжилт хүсье.
2025-05-21 12:00:08