• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ХЭЛТЭС
 

ТӨВ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ХЭЛТСИЙН ЗОРИЛГО, ЧИГ ҮҮРЭГ

 

Зорилго:

Хууль зүйн бодлогын хэрэгжилтийг орон нутагт хангах, эрх зүйн сургалт, сурталчилгаа зохион байгуулах, шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянах, зөвлөгөө, мэдээлэл өгөх, гэмт хэрэг, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль сахиулах байгууллагатай харилцан ажиллах, хүний эрх, үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

Чиг үүрэг:

-        Хууль зүйн бодлогын хэрэгжилтийг хангуулах, хууль тогтоомжийн системчлэл, эрх зүйн сургалт, сурталчилгааг зохион байгуулах;

-       Нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний актыг боловсруулах, батлуулах, хянаж бүртгүүлэх ажлыг зохион байгуулах;

-       Шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянаж, хууль тогтоомжид нийцүүлэх;

-       Иргэд, байгуулагад хууль зүйн туслалцаа үзүүлэх, зөвлөгөө, мэдээллээр хангах, эрх зүйн маргаантай асуудлаар аймгийн удирдлагыг шүүх, хуулийн байгууллагад төлөөлөх;

-       Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хууль тогтоомж, бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж, үйл ажиллагааг уялдуулан зохицуулах;

-       Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, мэдүүлэг, мэдэгдэл, тайлбарыг хүлээн авах, бүртгэх үйл ажиллагааг зохион байгуулах;

-       Эрхлэх асуудлын хүрээний харьяа хууль сахиулах байгууллагатай харилцан хамтран ажиллах;

-       Хүний эрх, хэрэглэгчийн эрхийг хангах ажлыг орон нутагт зохион байгуулах

-       Нутаг дэвсгэрийн хэмжээнд үндэсний аюулгүй байдлыг хангах бодлого, үйл ажиллагааг зохион байгуулах;

-       Эрхэлсэн салбар, харьяа байгууллагын хэмжээнд төрийн болон албаны нууцыг хамгаалах тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах;

-       Албан хэрэг хөтлөлтийн талаарх хууль тогтоомж, журам, стандартыг хэрэгжүүлэх, төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөх ажлыг зохион байгуулах, мэргэжил арга зүйгээр хангах;-Нотариатын үйл ажиллагааг орон нутагт зохион байгуулах, сумын - - -нотариатчийн үүргийг хавсран гүйцэтгэгчдэд мэргэжил, арга зүйгээр хангах;

 

Овог, нэр

Албан тушаал

Холбоо барих дугаар

Өрөөний дугаар

1.

 

 

 

А.Доржпүрэв

Хууль, эрх зүйн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч

 

 

 

99129171

 

 

 

220 тоот

2.

Хууль зүйн бодлого хариуцсан ахлах мэргэжилтэн

3.

Л.Цэрэнноров

Үндэсний аюулгүй байдлыг хангах асуудал хариуцсан мэргэжилтэн

99066584

216 тоот

4.

Д.Сэдэд

Хүний эрхийн бодлого, зохицуулалт хариуцсан мэргэжилтэн

80119565

220 тоот

5.

Г.Оюун-Эрдэнэ

Эрх зүйн сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн

99852423

220 тоот

6.

У.Баттуяа

Архив, албан хэрэг хөтлөлтийн бодлого хариуцсан мэргэжилтэн

88073478

220 тоот

 

2022-05-17 10:27:53