• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТЭС

ХЭЛТСИЙН ЧИГ ҮҮРЭГ

7.1 Төрийн захиргааны удирдлагын хэлтэс (Төрийн үйлчилгээ мэдээллийн төв) нь Монгол Улсын Засгийн газар, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны болон бусад хөтөлбөр, төсөл, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах, орон нутгийн захиргааны байгууллага, түүний харьяа газруудыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, дэмжлэг, туслалцаа үзүүлэх ерөнхий чиг үүрэг хэрэгжүүлэхээс гадна дараах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ:

7.1.1 Аймгийн хэмжээнд төрийн удирдлагын манлайллыг хэрэгжүүлэн нутгийн захиргааны байгууллагуудад чиг үүргийн шинжилгээ хийхэд бодлогын зөвлөгөө, дэмжлэгээр хангана.

7.1.2 Байгууллагын болон нэгжийн дүрэм, хөдөлмөрийн дотоод журмыг боловсруулан батлуулж, үр дүнг тооцно.

7.1.3. Аймгийн Стратеги төлөвлөгөө, байгууллагын албан тушаалын тодорхойлолт, тухайн жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулан батлуулж, хэрэгжүүлнэ.

7.1.4. Монгол Улсын хууль тогтоомж, улс, аймгийн урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогод нийцүүлэн орон нутгийн бодлого, хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулан батлуулж, салбар дундын уялдааг ханган хэрэгжилтэд хяналт тавина.

7.1.5. Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд ажиллах хэлтэс, агентлагийн дарга, сумын Засаг дарга, Тамгын газар, Багийн Засаг дарга нарт мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж, удирдлага зохицуулалтаар хангана.

7.1.6. Аймгийн нутгийн захиргааны байгууллагын хүний нөөцийн бодлогыг төлөвлөн хэрэгжүүлж, төрийн албанд сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулна.

7.1.7. Төрийн албан хаагчдыг сургах, давтан сургах, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж, бодлогын дэмжлэгээр хангана.

7.1.8. Нутаг дэвсгэрийн хэмжээнд гадаад харилцаа, хамтын ажиллагааны бодлогыг хэрэгжүүлнэ.

7.1.9. Төрийн байгууллагын мэдээллийн ил тод байдлыг хангуулж, “Цахим аймаг” хөтөлбөр хэрэгжүүлэн төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлж, шуурхай, уян хатан байдлыг хангана.

7.1.10. Иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлүүлэх, шийдвэрлэлтийн явцад дүн шинжилгээ хийж, сайжруулалтын арга хэмжээг тогтмол зохион байгуулна.

7.1.11. Аймгийн Засаг даргын Зөвлөлийн хуралдааныг дэгийн дагуу зохион байгуулж, хуралдаанаас гарсан шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж, удирдлагыг мэдээллээр хангана.

7.1.12. Төрийн ёслол хүндэтгэл, төрийн одон медаль гардуулах ёслолын ажиллагааг хариуцан зохион байгуулна.

7.1.13. Аймгийн шагналын журам боловсруулан батлуулж, хэрэгжүүлнэ.

7.1.14. Төрийн бодлого шийдвэр, байгууллагын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд таниулах, сурталчлах, мэдээ мэдээлэл түгээх ажлыг зохион байгуулна.

7.1.15. Төрийн албаны Хүний нөөцийн удирдлагын мэдээллийн тогтолцоо (ХНУМТ) цахим системийн хэвийн, тасралтгүй ажиллагааг хангаж, байгууллагын албан хаагчдын хувийн хэргийг журмын дагуу хөтөлнө.

7.1.16. Аймгийн Засаг даргын шийдвэрийн бүртгэл хөтөлж, холбогдох албан тушаалтанд хүргүүлнэ.

7.1.17. Байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийг стандартын дагуу монгол хэл, бичгээр хөтөлнө.

               7.1.18. Шуурхай зөвлөгөөнийг зохион байгуулна.

  • Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэлтэс, агентлаг, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгж, байгууллагын удирдах албан тушаалтны шуурхай
  • Байгууллагын дотоод шуурхай

7.1.19. Аймгийн Засаг даргын шийдвэрээр хэлтэст харьяалуулсан байгууллага болон сум, багийн үйл ажиллагааг уялдуулж, удирдлага зохицуулалтаар хангана.

 

 

Овог нэр

Албан тушаал

Холбоо барих

1

Г.Мөнхгэрэл

Хэлтсийн дарга бөгөөд Төрийн үйлчилгээ - Мэдээллийн төвийн менежер

86868626

2

Б.Оюунцэцэг

Орон нутгийн бодлого, зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн

99019718

3

Н.Эрдэнэболд

Мэдээлэл технологи, цахим хөгжил хариуцсан ахлах мэргэжилтэн

99860633

4

Б.Цэрэнлхагва

Хүний нөөцийн бодлого, сургалт хөгжил хариуцсан мэргэжилтэн

88319332

5

М.Мөнхсарнай

Засаг даргын туслах

89873335

6

О.Оюунтөгс

Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн

89905589

7

Б.Хишигдолгор

Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн

99282780

8

М.Доржмаа

Дотоод ажил, зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн

92020033

9

О.Шинэдэдимаа

Ёслол хүндэтгэл, шагнал хариуцсан мэргэжилтэн

92060612

10

 

Цахим үйлчилгээ, хөгжүүлэлт хариуцсан мэргэжилтэн

 

 

2025-05-19 07:18:16