• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Б.БААТАРЗОРИГ ТӨВ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
Төрийн албаны нөөц бүрдүүлэх Ерөнхий шалгалт 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 08.30 цагаас орон даяар нэгэн зэрэг эхэлсэн бөгөөд Төв аймагт зохион байгуулж буй шалгалтын үйл ажиллагаатай Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг танилцлаа.
Энэ хүрээнд Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар, Засаг даргын орлогч Г.Сурмаа, аймгийн ЗДТГ-ын дарга, Салбар зөвлөлийн дарга М.Отгонбат болон шалгалтын салбар комиссын гишүүдтэй уулзалт хийж, орон нутагт төрийн алба, хүний нөөцийн чиглэлээр тулгамдаж буй асуудал, төрөөс баримталж буй бодлого чиглэлийн талаар санал солилцсон юм.
Мөн Ерөнхий шалгалт өгч буй иргэдэд мэдээлэл өгч амжилт хүслээ.
2022-10-17 11:14:47