• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ДУЛААНЫ ГЭМТЭЛ ДОГОЛДЛЫГ АРИЛГАХАД НЭН ШААРДЛАГАТАЙ ЗАСВАРЫН 64,0 САЯ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ.
Аймгийн Нэгдсэн эмнэлгийн дулааны гадна шугам сүлжээ 1982 онд ашиглалтад орж, түүнээс хойш засвар шинэчлэл хийгдээгүйн улмаас шугамын насжилтаас шалтгаалан цооролт үүсэж халдварт болон хүүхдийн тасаг халаалтаа авч чадаагүй байна.
Үүссэн нөхцөл байдалтай аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар мэргэжлийн байгууллагын хүмүүстэй газар дээр нь ажиллалаа. Нэгдсэн эмнэлгийн гадна 80 метр шугам сүлжээг шинэчлэхэд шаардлагатай 64,0 сая төгрөгийг газар дээр нь шийдвэрлэж, Төв чандмань ДЭХГазар засвар шинэчлэлийн ажлыг 4 хоногт багатаан хийж дуусган дулааны хэвийн ажиллагааг хангах үүрэг чиглэл өглөө.
2022-09-23 17:38:32