• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
Ж.САМБУУГИЙН МЭНДЭЛСНИЙ 130 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТАЛЛАА.
Төв аймгийн Засаг даргын Зөвлөлийн 8 дугаар хуралдаанаар аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ээс Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга асан, Хөдөлмөрийн баатар Жамсрангийн Самбуугийн мэндэлсний 130 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцүүллээ. 
Ойн арга хэмжээний хүрээнд 18 ажил, арга хэмжээ зохион байгуулах бөгөөд Монгол төрийн мэргэн өвөө Ж.Самбуу гуайн "төрийн хүн"-ий ёс жудаг,  баримталж ирсэн зарчим, эх оронч, дипломат үзлийг таниулан түгээх ажлуудыг түлхүү зохион байгуулж, төрсөн газар нутагт нь чиглэсэн тодорхой ажлуудыг хийхээр боллоо.
 
Мөн тус хуралдаанаар 1 байгууллага, 10 иргэнийг Монгол Улсын төрийн дээд одон медалиар шагнуулах хүсэлтийг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар шийдвэрлэсэн юм.
2025-05-24 08:00:54