• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН АЛБАН ХААГЧИД СПОРТЫН ТАВАН ТӨРЛӨӨР ӨРСӨЛДӨЖ БАЙНА
Хууль сахиулах байгууллагуудын албан хаагчдын чөлөөт цагийг зөв зохистой, үр бүтээлтэй өнгөрүүлэх боломжийг бүрдүүлэн нийтийн биеийн тамирын арга хэмжээнд оролцох идэвхийг өрнүүлж нөхөрсөг уур амьсгалыг бий болгох, шилдэг тамирчид, багийг шалгаруулах зорилгоор жил бүр уламжлал болгон “Хууль хяналтын байгууллагуудын олон төрөлт тэмцээн”-ийг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн тэмцээнийг Улсын бүртгэлийн хэлтсээс зохион байгуулж байгаа бөгөөд нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг даргын зөвлөх Б.Отгонбаяр, ЗДТГ-ын дарга С.Цогбаяр нар оролцож, баг тамирчдад спортын амжилт хүслээ.
Тэмцээнд аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс, Төв аймаг дахь Шүүхийн Тамгын газар, Прокурорын газар, Тагнуулын Ерөнхий газрын Төв аймаг дахь хэлтэс, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүхийн шинжилгээний хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс, Өмгөөлөгчдийн салбар зөвлөлийн 250 гаруй албан хаагчид сагсан бөмбөг, волейбол, ширээний теннис, дартс, олс таталт зэрэг спортын  таван төрлөөр ур чадвар, авхаалж самбаа, хурд хүчээ сорин өрсөлдөж байна. Тэмцээний шилдгүүд маргааш тодорно.
2025-05-16 15:38:42