• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
“БҮСЧИЛСЭН ХӨГЖИЛ-ТӨРИЙН АЛБАНЫ МАНЛАЙЛАЛ” СЭДЭВТ ТӨВИЙН БҮСИЙН ЗӨВЛӨГӨӨН ДАРХАН-УУЛ АЙМАГТ БОЛЖ БАЙНА

“Бүсчилсэн хөгжил-Төрийн албаны манлайлал” сэдэвт зөвлөгөөнийг Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс улсын хэмжээнд долоон бүсэд зохион байгуулахаар төлөвлөсний дагуу Төвийн бүс буюу Төв, Дархан, Сэлэнгэ аймгуудын төрийн албан хаагчдын зөвлөгөөн болж байна. Төрийн албаны тухай хууль болон төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль тогтоомж, бодлого төлөвлөгөөний хэрэгжилт, хяналт шалгалтын үр дүн, ёс зүй сахилга хариуцлагыг чанаржуулах зорилготой уг зөвлөгөөнд 450 гаруй төрийн албан хаагчид хамрагдаж байгаагийн 150 нь манай аймгийн төрийн албан хаагчид юм. Төв аймагт 212 байгууллагад 5951 төрийн албан хаагч ажилладаг, тэдгээрийн 3760 нь эмэгтэй, 1155 эрэгтэй байна. Зөвлөгөөн 2 өдөр болох ба өнөөдөр Төрийн албаны хууль тогтоомж болон Хөдөлмөрийн тухай хууль тогтоомж түүний хэрэглээ, Төрийн албан хаагчийн ёс зүйн хууль тогтоомжийн хэрэглээ зэрэг 4 хэсэгт хуваагдаж, салбар уулзалтууд өрнөж байна

2025-04-15 00:00:00