• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
НИЙГМИЙН АЖИЛТАН, СЭТГЭЛ ЗҮЙЧ”-ДИЙН УУЛЗАЛТ, СУРГАЛТ БОЛЖ БАЙНА
Хүн амын хөгжил хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 27 сумын Нийгмийн бодлогын мэргэжилтэн, Нийгмийн эрүүл мэндийн ажилтан, Хөдөлмөр эрхлэлт халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн, сургуулийн нийгмийн ажилтан, сэтгэлзүйчдийг чадавхжуулах, хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах, тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх зорилгоор “Нийгмийн ажилтан, сэтгэл зүйч”-дийн уулзалт, сургалтыг аймгийн ЗДТГ-ын хурлын их танхимд зохион байгуулж байна. Сургалтын хүрээнд: - Хүүхэд хамгааллын тухай хуулийн танилцуулга - Нийгмийн ажил, үйлчилгээний чиг хандлага - Боловсролын салбарын нийгмийн ажилтны чиг үүрэг - “Хүүхэд бүрд сүү”, “Хүүхдийн автобус” хөтөлбөрийн хэрэгжилт - Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хамтын ажиллагаа - Амьжиргаа дэмжих зөвлөлийн тулгамдаж буй асуудал - Нийгмийн бодлогын мэргэжилтний чиг үүрэг - Агаар орчны бохирдлыг бууруулах гэр чип төсөл - Хүүхэд хамгааллын чиглэлээр авах арга хэмжээний тухай тогтоолын хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсож, санал дүгнэлт хийхээс гадна багийн ажиллагаа өрнүүлэх юм.

 

2024-09-13 12:00:00