• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ХҮҮХДИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ УХААЛАГ СИСТЕМ "KIDWAY" ҮЙЛЧИЛГЭЭГ ХЭРЭГЛЭЭНД НЭВТРҮҮЛЭВ
Залуучуудын манлайлал - Гэр бүлийн хөгжил"-ийг дэмжих урианы жилийн хүрээнд хүүхдийн аюулгүйн байдлыг хангах ухаалаг систем буюу "Kidway" үйлчилгээ өнөөдрөөс Зуунмод хотод нэвтэрч байна. Энэхүү системийн тусламжтай эцэг, эх, асран хамгаалагчид Та бүхэнд: Хүүхдийг хаана хаашаа явж байгааг шууд мэдэх боломжтой Мөн таны утсанд хүүхэд хаана очсон болон хаашаа явж байгааг мэдэгдэх мэдээлэл ирнэ Xүүxэд тус бүрийн байршил болон хаана хэр удаан байсан тухай газрын мэдээлэлтэй харах боломжтой Хүүхдийнхээ байршлыг харах төхөөрөмжийг 1 удаа худалдан аваад апп -ийг үнэгүй ашиглах боломжтой Төхөөрөмж цэнэгээ 7-10 хоног хадгална Xүүxэд аюулд орох үед төхөөрөмжийн голын улаан товчийг дарснаар эцэг эхэд мэдээлэл шууд очих зэрэг давуу талтайг онцолсон. Kidway системтэй холбогдож ажиллах GPS төхөөрөмжийг аймгийн Мэдээлэл холбоо сүлжээ (Холбоо)-ний байранд байрлах борлуулалтын цэгээс худалдан авахаас гадна Storepay аппликейшн ашиглан төлбөрийн уян хатан нөхцлөөр авч болох юм байна.

 

2024-09-11 09:00:00