• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
БНСУ-ЫН СҮНЧОН ИХ СУРГУУЛЬД СУРАЛЦАХ СУРАЛЦАГЧИДТАЙ ГЭРЭЭ БАЙГУУЛАВ
“Залуучуудын манлайлал – Гэр бүлийн хөгжлийг дэмжих” урианы жилийн хүрээнд Төв аймгийн хүүхэд, залуучуудыг БНСУ-ын Сүнчон Их сургуульд суралцах боломжийг нээж, хэлний бэлтгэл, бакалавр, магистрын түвшинд суралцуулах “Хамтын ажиллагааны гэрээ”-г үзэглэсэн билээ. Тэгвэл өнөөдөр Сүнчон их сургуульд суралцах суралцагчид, тэдний ар гэрийнхэнтэй “Сургалтын гэрээ” байгууллаа. Гэрээнд БНСУ-ын Сүнчон Их сургуулийн хэлний бэлтгэл болон бакалаврын хөтөлбөрт тэнцэн тэтгэлгээр суралцах суралцагчдын сургалттай холбоотой харилцааг зохицуулахаар тусгажээ.

 

2024-08-29 11:00:00