• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
Аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар БНХАУ-ын Шаньдун Лучяо группын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар БНХАУ-ын Шаньдун Лучяо группын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Засаг дарга аймаг орон нутгийн газар зүйн онцлог, эдийн засаг, бүтээн байгуулалтын танилцуулгыг хийж харилцан ярилцлаа. Шаньдун Лучяо групп нь хөрөнгө оруулалт, зам гүүр, барилга, бүтээн байгуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд энэ чиглэлээр манай улсад хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах хүсэлтэй юм. Төв аймгийн Шинэ суурьшлын бүс шинэ Зуунмод хот, Чингис хаан нисэх онгоцны буудлын дагуул хотуудын төсөл дээр хамтран ажиллах хүсэлтийн дагуу Засаг дарга улсын хэмжээний төсөл хөтөлбөрүүдийг Засгийн газраас хэрэгжүүлдэг учир аймгийн мэдэлд байхгүй, гэхдээ хариуцдаг яам газруудтай нь холбож өгье хэмээн мэдэгдлээ.

 

2024-08-23 14:00:00