• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН УДИРДЛАГЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДАЖ БАЙНА
Тус хуралдаанаар: 1. Аймгийн 2024 оны төсөв тодотгох тухай 2. 2024 онд иргэнд өмчлүүлэх газрын төлөвлөгөөний биелэлт, 2025 онд өмчлүүлэх газрын хэмжээ байршил, зориулалт тогтоож санал уламжлах тухай 3. Аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг 2019-2023 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилт, 2024-2027 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай 4. Аймгийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний хэрэгжилтийн явц 5. Аймгийн хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай 6. “Төв эрдэнэс” ОНӨҮГ-ын төсөв, санхүү, үйл ажиллагааны мэдээллийн тухай 7. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын зарим тогтоолыг шинэчлэх, хүчингүй болгох тухай. Үүнд: - Түрээсийн орон сууцны сан бүрдүүлж, зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журмыг шинэчлэн батлах тухай (Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 06 дугаар тогтоол) - Түрээсийн орон сууцны төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай (Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 06 дугаар тогтоол) 8. Хөрөнгө шийдвэрлүүлэх тухай 9. Хамтарсан компаний үүсгэн байгуулагчаар оролцох тухай 10. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн “Хүүхэд хамгааллын чиглэлээр авах арга хэмжээний тухай” 02 дугаар тогтоолын хэрэгжилтийн явц 11. Аймгийн ИТХ-ын Төлөөлөгч А.Мөнгөнбаярын Аймгийн Засаг даргад 2024 оны 107 тоот албан бичгээр хүргүүлсэн “Эмийн эргэлтийн сан”-ийн тухай 12. Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай 13. Заамар, Баян, Сэргэлэн, Алтанбулаг сумдын зарим газар нутагт ашигт малтмал олборлох үйл ажиллагаанаас учирсан хөндөгдсөн газрын хохирлыг үнэлгээний тухай 14. Усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө батлах тухай 15. Ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүс шинэчлэн тогтоох тухай (Аймгийн ИТХ-ын 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн V хуралдааны 12 дугаар тогтоол) 16. Эрүүл мэндийн салбарын 100 жилийн ой тэмдэглэх тухай 17. Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн үйл ажиллагааны мэдээллийн тухай 18. Эүүл мэндийн салбарын төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус, урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын үр дүнгийн тухай 19. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагааны мэдээллийн тухай 20. Бэлгийн замаар дамжих халдварт өвчний өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудлын тухай 21. Аймгийн Засаг даргын нэрэмжит 6 дахь удаагийн үзлэгийн дүн 22. Сумдын 2024 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны үр дүн гэсэн асуудлыг хэлэцэнэ.

 

2024-08-23 12:00:00