• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
2024-2025 оны хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан
2024-2025 оны хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан Аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатартай Зуунмод 5 дугаар сургуулийн багш ажилчид, эцэг эхийн төлөөллүүд уулзаж тулгамдаж байгаа асуудлуудаа ярилцаж гарц гаргалгаа, шийдэлд хүрэхийн тулд газар дээр нь очиж ажиллалаа. Сургуулийн их засвар, 320 хүүхдийн сургуулийн өргөтгөлийн ажлын зураг төсвийг 2022 онд хийлгэж, 2024 оны 7 сарын 16-ны өдөр засварын ажил эхэлсэн юм. Барилга угсралтын газрын конторын барилгад 30 жил үйл ажиллагаа явуулж ирсэн уг сургууль цаашид хэвийн ажиллахад хүндрэлтэй болж их засвар хийж, 320 хүүхдийн сургуулийн өргөтгөлийн барилга барих шийдвэр гарсан. Сургуулийн засварын ажил ид явагдаж байгаа үед ийнхүү газар дээр нь ажиллаж бүрэн шинэчлэл хийгдэх шаардлагатайг Засаг дарга онцолсон бөгөөд нэмэлт шаардлагатай зураг төсвийг Орон нутгийн төсвийн тодотголд оруулж шийдвэрлэнэ гэдгээ илэрхийллээ. Хичээлийн шинэ жилд 5 дугаар сургуулийн хамт олон Зуунмод сумын 640 хүүхдийн Спортын төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын шинэ сургуульд хичээллэхээр болж байна. Харин хэдий хугацаанд, ямар журмаар хичээллэх шийдвэрийг маргааш эцэслэж шийдвэрлэхээр боллоо.

 

2024-08-22 15:00:00