• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ТӨВ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ГАЗРЫН “НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ БҮХИЙ ТӨВ ЦАГДАН ХОРИХ БАЙР”-НЫ НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО
Тус газар 1959 онд баригдсан албан контор, 1974 онд баригдсан Цагдан хорих байранд үйл ажиллагаагаа явуулж байжээ. Ашиглалтанд орж буй шинэ барилга 1440 мкв бүхий 3 давхар, 4 автомашины гражтай, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан ба “Баян эрхэт гүн” ХХК барилгын ажлыг хийж гүйцэтгэжээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шинэ байранд орсноор ажилчид албан хаагчын ажиллах орчин нөхцөл сайжирч, хоригдол хохирогчдын жам ёсны эрхийг хангахад дэвшил гарч байгаа юм. Нээлтийн ёслолд Төв аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн, Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар, Төрийн цэргийн болон хууль хяналтын байгууллагын удирдлагууд оролцлоо. Нээлтийн арга хэмжээний үеэр эрхэлсэн ажилдаа үнэнч, тууштай ажилласан алба хаагчдыг аймгийн шагналаар шагнаж урамшууллаа. Мөн Засаг дарга Д.Мөнхбаатар Төв аймгийн ШШГГ-ын 1 албан хаагчид өргөө цагаан гэр гардуулж, шинэ байрны Бялдаржуулах танхимд техник хэрэгслийн дэмжлэг үзүүлэх батламж гардууллаа.

 

2024-08-22 09:00:00