• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
“БАГШ БҮРД КОМПЬЮТЕР” ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ, 27 СУМЫН ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШ НАРЫГ ЗӨӨВРИЙН КОМПЬЮТЕРЭЭР БҮРЭН ХАНГАЛАА
Аймаг, орон нутгаас жил бүр салбар, салбарыг нэн шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, засвар арчлалтыг хийх төсвийг шийдвэрлэж, үе шаттай хэрэгжүүлсээр байна. “Хөгжсөн багшаас чадварлаг сурагч” аймгийн дэд хөтөлбөр, 2023 оноос хэрэгүүлж эхэлсэн “Багш бүрд компьютер” төслийн хүрээнд өнгөрсөн хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуулийн багш нарыг компьютерээр бүрэн хангасан бол энэ онд срон нутгийн төсвийн хөрөнгөөр сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багш нараа ийнхүү зөөврийн компьютерээр 100 хувь хангаж байна. Цаашдаа Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар цэцэрлэгүүдийг дөрвөн настай хүүхдийн сэтгэхүйн онцлогт тохирсон тоглоом болон автомат аяга таваг угаагчаар хангахаар төлөвлөн ажиллаж байна.

 

2024-06-21 15:00:00