• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ТӨВ АЙМГИЙН ЗУУНМОД ХОТОД 96 АЙЛЫН 12 ДАВХАР ОРОН СУУЦНЫ БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРЛОО
Сүүлийн жилүүдэд аймгийн хэмжээнд олон салбарт хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд эрчимжиж ард иргэдээ эрүүл аюулгүй, ая тухтай орчинд ажиллаж, амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх ажлуудыг шат дараатай хийж хэрэгжүүлсээр байна. Энэ ч утгаараа хөгжлийг тэтгэсэн дэд бүтцийн ажлуудыг нэн тэргүүний зорилтоо болгож, Зуунмод хотын цэвэр усан хангамжийн эх үүсвэр, шугам сүлжээний шинэчлэл, цахилгаан хангамжийн 110/35/10 кВт-н дэд станц, цахилгаан дамжуулах агаарын шугам, Зуунмод хотын 30 кВт-н дулааны станц, дулааны станцын 1, 2 дугаар хэлхээний шугам сүлжээний ажлуудын хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг шийдвэрлэснээр эдгээр томоохон бүтээн байгуулалтын ажлууд хийгдэх нөхцөл бүрдэж байгаа юм. “Бодь цогт групп” ХХК аймагт бий болж байгаа дэд бүтцийн давуу талыг түшиглэн Зуунмод хотод баригдах томоохон бүтээн байгуулалт болох 2 дахь ээлжийн 2000 айлын орон сууцны хорооллын барилгажилтын бүтээн байгуулалтыг эхлүүлж аймгийн анхны 12 давхар, бүрэн цутгамал 96 айлын орон сууцыг барьж байгуулан өнөөдөр ашиглалтад хүлээлгэн өгч байна. Мөн энэ өдөр тус орон сууцны анхны оршин суугч байрандаа ёсолсон бол Баянчандмань сумын уугуул, Монгол улсын начин Э.Ууганбаяр болон Төв аймгийн Онцгой байдлын газрын алба хаагч хосуудад аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар шинэ байр, түрээсийн орон сууцны түлхүүрийг гардуулан өглөө.

 

2023-12-26 09:00:00