• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ТӨВ АЙМГИЙН СОЁЛЫН БИЕТ БУС ӨВИЙГ ӨВЛӨН УЛАМЖЛАГЧДЫН II ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Төв аймгийн Соёл урлагийн газраас Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчдыг таньж тогтоох, нээн илрүүлэх, бүртгэн баримтжуулах, хадгалж хамгаалах, хойч үедээ өвлүүлэн уламжлуулах, судлах, сурталчлан таниулах зорилгоор “Соёлын биет бус өвийн өвлөн уламжлагчдын II зөвлөгөөн”-ийг зохион байгууллаа. Манай аймгийн хэмжээнд Соёлын биет бус өвийн төлөөллийн үндэсний бүртгэлийг 7 ай 279 өв, МУ-ын Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн үндэсний бүртгэлийн 7 ай 83 өв буюу нийт 362 өвийн 565 өвлөн уламжлагч бүртгэлтэй байдаг аж. Зөвлөгөөнд Аймгийн Соёл, урлагийн газрын дарга Б.Тунгалаг, Музейн захирал Б.Сүхбаатар, Шинжлэх ухааны академийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор (Ph.D) Н.Мягмар болон Алтанбулаг, Баянчандмань, Борнуур, Зуунмод сумын 40 өвлөн уламжлагчид танхимаар мөн 27 сумын Соёлын төвийн дарга өвлөн уламжлагч нар цахимаар оролцлоо. Зөвлөгөөнд оролцсон өвлөн уламжлагчдын дунд хэлэлцүүлэг зохион байгуулж, тулгамдаж буй асуудлаа хэрхэн шийдэх талаар санал солилцож, 2025 онд аймгийн “Соёлын биет бус өвийн III зөвлөгөөн"-ийг зохион байгуулахаар төлөвлөлөө.
2023-12-20 12:00:00