• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ШУУРХАЙ ШТАБЫН ХУРАЛ БОЛЛОО
Монгол улсын Засгийн газар, Улсын Онцгой комисс өвлийг хохирол багатай даван туулах хүрээнд улсын хэмжээнд Гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн, аймгуудад Онцгой комиссын Шуурхай штаб байгуулах чиглэл өгөгдсөн. Энэ дагуу аймгийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/795 дугаар тушаалаар Төв аймгийн Онцгой комиссын Шуурхай штаб байгуулагдаж, аймгийн хэмжээнд өвөлжилтийг даван туулах, цаг агаарын аюултай үзэгдэл, түүнээс үүдэх эрсдэлээс урьдчилсан сэргийлэх, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах, холбогдох байгууллага хоорондын үйл ажиллагаа, уялдаа холбоог хангахад анхааран ажиллаж байна. Аймгийн Онцгой комиссын Шуурхай штабын хурлаар салбаруудын мэдээллийг сонсож: - Хөдөө аж ахуйн салбарт үүсээд буй нөхцөл байдлыг нарийвчлан тодорхойлж, сумдын зудын эрсдэлийн үнэлгээг хийж, албажуулах - Мал аж ахуйн салбарт тулгамдаж буй асуудалтай холбогдуулж 2022 оны тэжээлийн нөөцийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр борлуулах - 2023 онд нөөцөлсөн өвснийхөө 30 хувийг энэ 12 сард багтаан сумдад авсан үнээр нь хуваарилж борлуулах, - Дулааны эрчим хүчний газрын аваарын нөөц бүрдүүлэх ажлыг зохион байгуулах /дизель генератор, насос гэх мэт/ - Шатахууны хомсдол үүсээд буй энэ цаг үед шатахуун түгээх станцуудын нөөцийн судалгааг гаргаж, зайлшгүй үед ажиллах тээврийн хэрэгслүүдийн шатахууны тооцооллыг гаргаж, шатахуун шуурхай олгох ажлыг зохион байгуулах - Эрсдэлийг хохирол багатай даван туулахад хүн, хүч хэрэгслээ дайчлан байгууллага хоорондын уялдаа холбоог хангаж, хамтарч ажиллах шийдвэрийг гаргалаа. Шуурхай штабын хурлаас гарсан шийдвэрийг Аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын даргад өргөн барихаар боллоо.
2023-12-20 10:00:00