• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
БНХАУ-ын Хөх хот болон Монгол Улсын Төв аймаг хооронд ах дүү хотын найрамдалт харилцаа тогтоох “Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.
Монгол Улсын Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод айлчлав. Айлчлалын үеэр хотын дарга Хэ Хайдун манай аймгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж хот, аймгийн хооронд ах дүүсийн найрамдалт харилцаа тогтоож цаашид хүнс, хөдөө аж ахуй, мал аж ахуй, хөнгөн үйлдвэр, эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, хүмүүнлэгийн салбарт бодит хамтын ажиллагаа өрнүүлэх талаар харилцан санал солилцов. Энэхүү айлчлалын үр дүнд ӨМӨЗО-ны Хөх хот болон Монгол Улсын Төв аймаг хоорондын найрсаг харилцааны шинэ хуудсыг албан ёсоор нээж байна. Хөх хот манай аймгийн төлөөлөгчдийн айлчлалын үр дүнд тулгуурлан Төв аймагтай найрсаг харилцаагаа үргэлжлүүлэн бататган хөгжүүлж, санамж бичгийг бодит ажил хэрэг болгохын тулд бүхий л талаар хичээл зүтгэл гарган ажиллана гэдгээ илэрхийллээ.

 

2023-12-14 09:00:00