• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
Төрийн албаны зөвлөлийн Төв аймаг дахь салбарт зөвлөлөөс 2023 онд хийж хэрэгжүүлсэн ажлуудыг хүргэж байна.
Төрийн албаны нөөц бүрдүүлэх шалгалтыг дөрвөн удаа зохион байгуулж, нийт 130 иргэн Төрийн албаны зөвлөлийн шийдвэрээр төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэгджээ. Мөн 46 байгууллагын 243 албан хаагчид ТЗАХ-ын зэрэг дэв олгосон бол үүнээс 193 албан хаагчийн зэрэг дэв ахиж, 50 алба хаагч шинээр зэрэг дэв авсан байна. 2023 онд нийт 95 албан хаагч Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөжээ. 291 сул орон тоонд 10 удаагийн сонгон шалгаруулалт, тусгай шалгалт зохион байгуулснаар 166 сул орон тоог нөхсөн байна.

 

2023-12-07 15:00:00