• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
СУЛ ОРОН ТООНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР (ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГЫН ТӨСВИЙН ШУУД ЗАХИРАГЧ)

Төрийн албаны тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.11 дэх заалт, “Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах журам”-ын 2.3-т заасныг тус тус үндэслэн төрийн үйлчилгээний байгууллагын 9 удирдах албан тушаал (төсвийн шууд захирагч)-ын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтын зарыг олон нийтэд мэдээлж байна.

 

 Бүртгэл: 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 09:00 цагаас 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 17:00 цагийн хооронд цахимаар хийгдэнэ. (Баримт бичгийн үнэн зөв, бүрэн бүтэн байдлыг бүртгүүлэгч хариуцна)

 

Цахимаар ирүүлэх баримт бичиг:

-   Төрийн албан хаагчийн анкет;

-     Иргэний үнэмлэхийн хуулбар;

-     Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/ Хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;

-     Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг;

-     Нийгмийн даатгалын дэвтэр /Хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар эсхүл Цахим лавлагаа;

-     “4 х 6”-гийн хэмжээний цээж зураг;

-     Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд холбогдох баримт;

-     Байгууллага хөгжүүлэх хөтөлбөр;

-     Төрийн албанд ажилласан жил тооцох зорилгоор албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар.

 

Шалгалт: 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 09:00 цагаас хуваарийн дагуу Төв аймгийн ЗДТГ-т болно.

 

Зарын дэлгэрэнгүйг https://hh.csc.gov.mn/view/4b450661-58ab-4e34-838c-4d527ecdabca үзнэ үү.

 

 

2022-05-24 17:04:55