• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
127 СУЛ ОРОН ТООНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР (ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДАХ, ГҮЙЦЭТГЭХ)
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1 дахь заалт, “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ын 2.1, 2.2-т заасныг тус тус үндэслэн удирдах, гүйцэтгэх албан тушаалын 127 сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтын зарыг олон нийтэд мэдээлж байна.
Бүртгэл: 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 09:00 цагаас 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 17:00 цагийн хооронд цахимаар хийгдэнэ.
(Баримт бичгийн үнэн зөв, бүрэн бүтэн байдлыг бүртгүүлэгч хариуцна)
Цахимаар ирүүлэх баримт бичиг:
- Төрийн албан хаагчийн анкет; (шууд бөглөнө)
- Иргэний үнэмлэхийн хуулбар; (хуулбарыг хавсаргана)
- Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/ Хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах; (1 PDF файл болгож хавсаргана)
- Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг; (1 PDF файл болгож хавсаргана)
- Нийгмийн даатгалын дэвтэр /Хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар эсхүл Цахим лавлагаа; (1 PDF файл болгож хавсаргана)
- “4 х 6”-гийн хэмжээний цээж зураг; (анкет хэсэгт татаж оруулна)
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд холбогдох баримт. (хуулбарыг хавсаргана)
- Төрийн албаны ерөнхий шалгалтын дүнгийн хуудас /e-mongolia–аас татан авах/; (хуулбарыг хавсаргана.)
- Төрийн албанд ажилласан жил тооцох, төрийн жинхэнэ албаны нөөцөд байгааг тогтоох зорилгоор албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар; (1 PDF файл болгож хавсаргана)
- Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангаргийн хуудас” хуулбар; (хуулбарыг хавсаргана)
- Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ; (1-3 PDF файл болгож хавсаргана)
- Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia–аас татан авах/. (хуулбарыг хавсаргана)
Шалгалт: 2022 оны 06 дугаар сарын 07, 08-ны өдрүүдэд хуваарийн дагуу хуваарийн дагуу Төв аймгийн ЗДТГ-т болно.
үзнэ үү.

 

2022-05-17 00:00:00