• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
2022.05.02-НЫ ӨДРИЙН ТУСГАЙ ШАЛГАЛТАД ОРОЛЦОГЧДЫН БҮРТГЭЛИЙГ ХЭЛЭЛЦЭН БАТАЛГААЖУУЛЛАА.
Салбар зөвлөлийн 2022 оны 24 дүгээр тогтоолоор байгуулагдсан тусгай шалгалт зохион байгуулах комисс, ажлын хэсэг өнөөдөр хуралдаж 2 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
- Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ын 2.6-д заасны дагуу төрийн захиргааны гүйцэтгэх албан тушаалын 160 сул орон тоог нөхөх тусгай шалгалтыг олон нийтэд зарласан.
-Бүртгэлийг 2022 оны 04 дүгээр сарын 25-аас 26-ны хооронд 2 өдрийн хугацаанд цахимаар хийхэд 56 ажлын байранд 72 иргэн бүртгүүлсэн.
- Үүнээс хүсэлтээ илгээгээгүй 9, тухайн албан тушаалын шаардлага хангаагүй 12, материалын бүрдэл дутуу 1, ТЖАХ бүртгүүлсний улмаас оролцох боломжгүй 2, бусад 2, нийт 26 иргэн шалгалтад оролцох боломжгүй боллоо.
- Комиссын хурлын шийдвэрээр 45 ажлын байранд 46 иргэн өрсөлдөх боломжтой гэж шийдвэрлэн бүртгэлийг баталгаажуулж, оролцогчдын хуваарийг гаргалаа.
- 2022.05.02-ны өдөр цахим шалгалтыг хуваарийн дагуу 08:30-18:00 цагийн хооронд, 2022.05.03-ны өдөр ярилцлагын шалгалтыг 09:30-16:00 цагийн хооронд тус тус зохион байгуулахаар боллоо.
Хуваарийг https://hh.csc.gov.mn/?sector_id=02001046&offset=1&limit=20 -ээс үзэх боломжтой.

 

2022-04-27 18:50:00