“Төв аймаг ба Төв аймгийн ЗДТГ” аппликейшний нууцлалын бодлого 1. Зорилго Энэхүү аппликейшн нь иргэдэд Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаа, мэдээ мэдээлэл, үйлчилгээ, зар мэдэгдэл зэрэг албан ёсны мэдээллийг түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх зорилготой. 2. Хамрах хүрээ Энэхүү нууцлалын бодлого нь “Төв аймаг ба Төв аймгийн ЗДТГ” аппликейшнийг ашиглаж буй бүх хэрэглэгчид, мөн аппликейшний агуулгыг удирдах админ болон холбогдох албан тушаалтнуудад хамаарна. 3. Хандалт ба нэвтрэлт 3.1. Аппликейшнийг ашиглахад хэрэглэгчээс заавал бүртгэл үүсгэх, нэвтрэх шаардлага тавихгүй. 3.2. Хэрэглэгчид ямар нэгэн нэвтрэлтгүйгээр нийтэд нээлттэй мэдээллийг шууд авах боломжтой. 3.3. Аппликейшн нь иргэдэд мэдээллийг чөлөөтэй, саадгүй хүргэхэд чиглэгдэнэ. 3.4. Хэрэв хэрэглэгч Засаг дарга руу өргөдөл, гомдол илгээх бол заавал бүртгүүлээд нэвтэрч орно. 4. Цуглуулах мэдээлэл 4.1. Аппликейшн нь хэрэглэгчийн хувийн мэдээлэл (нэр, утас, имэйл гэх мэт)-ийг цуглуулахгүй. 4.2. Хэрэглэгчийн төхөөрөмжтэй холбоотой техникийн ерөнхий мэдээлэл (жишээ нь: төхөөрөмжийн төрөл, системийн хувилбар) нь системийн хэвийн ажиллагааг хангах зорилгоор хязгаарлагдмал байдлаар ашиглагдаж болно. 4.3. Хэрэглэгчийн байршил, хувийн өгөгдлийг тусгайлан цуглуулахгүй. Мөн зар, нутгийн брэнд оруулах бол нэвтэрч орж, агуулга оруулах боломжтой. 5. Өгөгдлийн нууцлал ба хамгаалалт 5.1. Аппликейшн нь хэрэглэгчийн хувийн бүх мэдээллийг хадгалахгүй тул хувийн мэдээлэл алдагдах эрсдэл бага байна. Хувийн мэдээллийг хуулийн дагуу хамгаалах болно. 5.2. Аппликейшнд байрших бүх мэдээлэл нь албан ёсны эх сурвалжаас оруулсан байна. 5.3. Системийн аюулгүй байдлыг хангах зорилгоор шаардлагатай техник, програм хангамжийн хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлнэ. 6. Зөвшөөрөгдсөн ашиглалт 6.1. Аппликейшнийг зөвхөн Төв аймгийн албан ёсны мэдээлэл авах зорилгоор ашиглана. 6.2. Зөвшөөрөлгүйгээр системд халдах, мэдээллийг өөрчлөх, устгах оролдлого хийхийг хориглоно. 6.3. Сэжигтэй үйл ажиллагаа илэрсэн тохиолдолд холбогдох байгууллагад мэдэгдэх үүрэгтэй. 7. Өгөгдлийн үнэн зөв байдал 7.1. Аппликейшнд байршуулсан мэдээллийн үнэн зөв, бүрэн бүтэн байдлыг Төв аймгийн ЗДТГ хариуцна. 7.2. Алдаа, зөрчил илэрсэн тохиолдолд холбогдох админд мэдэгдэх боломжтой. 8. Гуравдагч тал 8.1. Аппликейшн нь хэрэглэгчийн мэдээллийг гуравдагч этгээдэд дамжуулахгүй. 8.2. Гуравдагч үйлчилгээ (жишээ нь: analytics) ашигласан тохиолдолд хэрэглэгчийн хувийн мэдээлэлд халдахгүй байх нөхцөлийг хангана. 9. Аюулгүй байдлын арга хэмжээ 9.1. Аппликейшний найдвартай ажиллагааг хангах үүднээс орчин үеийн аюулгүй байдлын шийдлүүдийг ашиглана. 9.2. Системд зөвшөөрөлгүй хандалтаас сэргийлэх хамгаалалт хэрэгжүүлнэ. 10. Бодлогын шинэчлэл 10.1. Энэхүү нууцлалын бодлогыг шаардлагатай тохиолдолд шинэчилж, сайжруулна. 10.2. Шинэчлэгдсэн хувилбарыг аппликейшнээр дамжуулан хэрэглэгчдэд мэдээлнэ. 11. Холбоо барих Аппликейшнтэй холбоотой санал, хүсэлт, гомдлыг Төв аймгийн Засаг даргын Тамгын газарт хандан илгээх боломжтой.