• +976-7027-3911
МОНГОЛ УЛСЫН БААТАР ЦОЛТНУУД

 

 

 

 

 

 

 

Д.Самдан /1916-1939/

Д.Самдан нь 1916 онд Төв аймгийн Борнуур суманд малчин ардын гэрт төржээ. 1938 онд цэргийн албанд татагдан хөнгөн пулемётын наводчик болсон бөгөөд 8-р морин дивизийн хорооны пулемётчин Д.Самдан 1939 оны Халх голын дайнд баатарлагаар тулалдаж 1939 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн хүч тэнцвэргүй тулаанд 20гарай дайсныг устган, эх орныхоо эрх эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө японы түрэгийлэгчдийн давуу хүчтэй эрэлхэгээр байлдаж гарамгай гавъяа байгуулан баатарлагаар амь үрэгджээ. Пулеметчин агсан. Монгол улсын баатар /1973.07.07-ны №150 нэхэн/  Мотобуудлагын дивизийн 22 дугаар мотобуудлагын хороонд байхдаа анги руугаа халдсан дайсны довтолгоог пудемётынхоо галаар хааж ангиа байрлал солих бололцоогоор ханган баатарлагаар тулалдаж амь үрэгдсэн. Сум нь дууссан учир пудемётынхоо гол төмрөөр 12 дайсныг цохин устагажээ.

 

Бутачийн Цог /1912-1989/

Төв аймгийн Сэргэлэн сум. БХЯ-ны нэгдүгээр орлогч сайд байхдаа Монгол улсын баатар /1981.03.13 №65/

 1912 онд Их Шавийн манзуширийн отог, хуучин Сэргэлэн , одоогийн Алтанбулаг сумын нутаг “Бага цагаан арал”-д төржээ. МУАЖ Ж.Данзан гуайн хуучаас: Б.Цог, З.Цэндээхүү бид гурав энэ л Бага аралаас Өл, Арж, Цагаан толгой сумын орчимд л хэдэн ямаагаа хариулж, тарвага зурам эргүүлэн тоглож өссөн. Бага насандаа манзуширийн хийдэд шавилан суусан боловч тэндээсээ оргож, хийслэл хүрээ орж, улмаар хар болж ажил сургуулийн мөр хөөсөн. 1933-1937 онд их бууны дунд сургуульд, 1943-1946 онд хуягт танкийн академи, 1953-1956 онд зэвсэгт хүчний Жанжин штабын академид суралцаж төгссөн. 1929 оноос Улсын хошой, “Монгол тээх” зэрэг газарт түүхий эдийн эрхлэгч, хоршооны дарга, хэлтсийн эрхлэгчээр ажиллаж байгаад 1931 онд цэргийн албанд татагдан цэрэг, 1937 оноос курсийн дарга, 1939 оноос Цэргийн яам, Ардын армийн жанжин штаб, Цэрэг ба нийгмийн аюулаас хамгаалах яам, БХЯ-нд газар, хэлтсийн дарга, орлогч сайд, нэгдүгээр орлогч сайд зэрэг хариуцлагатай албан тушаалд ажиллаж байгаад насны тэтгэвэрт гарчээ. Халх голын байлдаанд их бууны анги салбарыг командалж оролцсоны гадна 1945  онд гитлерийн фашистуудыг дарах дайнд Беларуссын 3 дугаар фронтын бүрэлхдэхүүнд танкийн бригад командлан Дорнод Пруссийн операцийг хэрэгжүүлэхэд, 1947, 1948 онд улсын баруун хил хязгаарт хасгийн болон гоминдааны дэрэмчпийг бут цохиход идэвхиьэй оролцжээ. Ардын Их Хурлын депутатаар 5 удаа сонгогдож, МАХН-ын 14-18-р их хуралд төлөөлөгчөөр оролцож Намын Төв хорооны орлогч гишүүн, жинхэнэ гишүүнээр сонгогдож байжээ.

            Сүхбаатарын одонгоор 5, Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор 2, Цэргийн гавьяаны одонгоор нэг, “Алтан гадас” одонгоор 4 удаа, медалиудаар, ЗХУын Лениний одон, хуучин социалист зарим улсын одон, медалиудаар шагнагджээ. 

 П.Шагдарсүрэн  

Төв аймгийн Баянбараат /одоогийн Баян-Өнжүүл/ суманд төрсөн. Эцэгээрээ монгол  бичиг заалгасан. Түүний өвөг эцэг Ширбазар гэгч  манж хэлтэй, монгол бичигтэй хүн байж, Улаанбаатар хотын шүүхийн даргаар ажиллаж байхад нь тэднийд сууж, бага, дунд сургууль дүүрэгсэн.  Дунд сургуулиа төгсөөд 18 настайдаа 1937 онд сайн дураараа Цэргийн ерөнхий сургуульд орсон. 1938 оны сүүлчээс манай орны Дорнод хилээр Японы түрэмгийлэгчид халдан довтолсоор.  Иймд Бүх цэргийн жанжины тушаалаар төгсөх ангийханыг хугацаанаас нь өмнө 1939 оны 3-р сарын эхээр төгсгөжээ. Тэдгээр төгсөгчдөөс цэргийн анги нэгтгэлүүдэд дэд ахлах тушаалын даргаар томилогдсоны нэг нь П.Шагдарсүрэн бөгөөд Тамсагбулагийн морьт 6-р дивизийн морьт 17-р хорооны штабын даргаар 21 насандаа ахмад цолтой томилогджээ. 

Халх голын дайнд ийнхүү идэвхтэй оролцсоны дараа П.Шагдарсүрэн БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлд маршал Х.Чойбалсангийн гарын нарийн бичгийн дарга, туслагч, Гадаад явдлын яаманд хэлтсийн эрхлэгч, БНАСАУ, Энэтхэг, Будапешт, Берлин, Белград, Кабул, Бээжин зэрэг арваад улс оронд элчин сайд зэрэг Монголын гадаад харилцааг бэхжүүлэхийн тулд дипломат албанд он удаан жил ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэртээ гарчээ. Тэрээр өөрийн амьдрал тэмцлийн туршлага, үйл ажиллагаанаас “Халхын голын байлдааны өдрүүд”, “Миний мэдэх Чойбалсан”, “Амьралын хувь төөрөг” зэрэг сонирхолтой номууд туурвин бүтээжээ.

Сүхбаатарын одонгоор 3 удаа, Алтан гадас, Цэргийн хүндэт медаль зэргээр шагнагдаж, 2014 онд Ерөнхийлөгчийн зарлигаар МУ-ын баатар цолоор шагнагджээ. 


 

2022-05-26 10:47:05