• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
АЙМГИЙН ХЭМЖЭЭНД “ЭХИЙН АЛДАР” ОДОНГООР 304 ЭЭЖ ШАГНАГДЛАА

Олон хүүхэд төрүүлж, өсгөсөн ээжүүдэд “Алдарт эх” одонг олгож эхэлснээс хойш эдүгээ 66 дахь жилтэйгээ золгож байна. Энэ жил Монгол улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 05-р сарын 15-ны өдрийн 53 дугаар зарлигаар улсын хэмжээнд 10,785 ээж, Төв аймгийн хэмжээнд “Эхийн алдар-I” одонгоор 33, “Эхийн алдар-II” одонгоор 271, нийт 304 ээж шагналаа гардан авч байна. “Эхийн алдар” одонг УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, УИХ-ын гишүүн Ц.Туваан, аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн, аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар нар гардуулан өглөө.Монгол улс, Төв сайхан нутгийнхаа ирээдүй болон мэндэлсэн энхрий үрсээ эрүүл, аз жаргалтайгаар өсгөн бойжуулж байгаа бүх сайхан ээж нартаа болон тэдний гэр бүл, үр хүүхдүүдэд аз жаргал, энэ хорвоогийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

2023-05-29 15:00:00