• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
СОЁЛЫН САЙД Ч.НОМИНГ ТӨВ АЙМГИЙН УДИРДЛАГУУД ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Монгол Улсын урт хугацааны “Алсын хараа 2050” хөгжлийн бодлогын хүрээнд бүх нийтийн соёлын боловсрол, соёлын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой “СОЁЛЫН СЭРГЭЛТ” аяныг өнөөдөр Төвийн бүсийн тулгуур төв, Төв сайхан нутгаас эхлүүлж байна. Үүнтэй холбогдуулан Соёлын сайд Ч.Номин, Чингис хаан музейн захирал, Академич С.Чулуун нар Төв аймагт хүрэлцэн ирлээ. Тэднийг аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн, Засаг дарга Д.Мөнхбаатар тэргүүтэй аймгийн удирдлагууд хүлээн авч уулзлаа.

2023-05-08 10:48:00