• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
"БИДНИЙ БАХАРХАЛ” ТӨСӨЛ АРГА ХЭМЖЭЭ ТӨВ АЙМГИЙН ЗУУНМОД ХОТОД НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Монгол Улсын Засгийн газраас баталсан “Хүүхэд, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд залуучуудад эх оронч үзлийг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх үндсэн зорилго бүхий “Бидний бахархал” төсөл улс орон даяар хэрэгжиж Төв аймгийн Зуунмод хотод нээлтээ хийлээ. Мөн 12 дугаар сарын 07-09 ны өдрүүдэд Батсүмбэр, Жаргалант, Борнуур, сумдад төлөвлөгөөний дагуу зохион явуулахаар ажиллаж байна. Уг арга хэмжээг Төв аймгийн Засаг даргын тамгын газар, ЗДТГ-ын Цэргийн штаб, Монгол хурандаа нийгэмлэг, Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл, аймгийн Онцгой байдлын газар, Монгол туургатан театр, Зуунмод сумын ЗДТГ, Политехникийн коллеж, Ерөнхий боловсролын сургуулиудтай хамтран зохион байгуулсан бөгөөд Төв аймгийн ЗДТГ-ын дарга М.Отгонбат, ”Монгол хурандаа” нийгэмлэгийн УЗ-ийн гишүүн, Зэвсэгт хүчний хурандаа нарын Салбар зөвлөлийн дарга профессор Хурандаа Д.Баярхүү болон удирдах зөвлөлийн гишүүд, аймгийн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдлага, алба хаагчид, Политехникийн коллеж болон Ерөнхий боловсролын сургуулийн оюутан, сурагчид тус тус оролцлоо.“Бидний бахархал” төслийн арга хэмжээнд Политехникийн коллеж болон Ерөнхий боловсролын сургуулийн 650 оюутан, сурагчид, Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн хугацаат цэргийн алба хаагч 100 нийт 800 гаруй хүн оролцсон ба хүүхэд залуучуудад эх оронч үзлийг төлөвшүүлэх, эх орон тусгаар тогтнолын үнэ цэнэ, ахмад үеийн дайчин уламжлалийг үе хойч үедээ өвлүүлэх, эх орон газар нутгаа хайрлан хамгаалах нь бидний үүрэг гэдгийг ойлгуулсан арга хэмжээ боллоо.Аймгийн ЗДТГ-ын дарга М.Отгонбат нээж үг хэлэх дээ “Бидний бахархал” төслийн гол зорилго нь Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагч, оюутан залууст эх орон, тусгаар тогтнол, эх хэл, үндэсний түүх, соёл, эрх чөлөөний үнэ цэнэ, учир холбогдлыг ухааруулан таниулах зорилготой. Төслийн үр дүнд бид улс орны хөгжилд, хувь хүн бүрийн оролцоо чухал гэдгийг ухамсарласан эх оронч иргэнийг төлөвшүүлж энэхүү үзлийг үеийн үед уламжлуулан өвлүүлсээр байх болно гэж найдаж байгаа. Иймд энэхүү төслийн нээлтэд хүрэлцэн ирсэн хүүхдүүддээ энэ үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, үе тэнгийн хүүхдүүдээ эх оронч үзэлд уриалан цаашид ч үлгэр жишээ иргэн болоорой хэмээн хүсч байна” гэлээ."Бидний бахархал” төслийн арга хэмжээнд “Монгол хурандаа” нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх захирал, доктор профессор Хурандаа Д.Баярхүү “Тусгаар тогтнолын үнэ цэнэ” сэдвээр, "Залуучуудын эх оронч үзэл,ахмад үеийн дайчин уламжлал" сэдвээр Доктор, Хурандаа Ж.Энхбаяр илтгэл, мэдээлэл хүргэсэн юм. Энэ үеэр Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагааг сурталчилан таниулах зорилгоор зэвсэг галт хэрэгсэл, багаж тоног төхөөрөмжийн үзэсгэлэнг дэлгэж, Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл, аймгийн Онцгой байдлын газар үйл ажиллагаагаа сурталчилж ажиллалаа. "Бидний бахархал" төслийн арга хэмжээний төгсгөлд Зэвсэгт хүчний 016 нэгтгэл, Онцгой байдлын газар, Монгол туургатан театрын хамтарсан уран бүтээлийн тоглолтыг хугацаат цэргийн албан хаагч, оюутан сурагчид сэтгэл өндөр хүлээн авч үзлээ.
2022-12-07 10:30:00