• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ТӨВ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛСАН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨЛӨӨ.

Төрийн албаны нөөц бүрдүүлэх Ерөнхий шалгалтыг Төв аймагт 2022 оны 10 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд зохион байгууллаа. Шалгалтад нийт 152 иргэн оролцохоос 123 иргэн буюу 80,92 хувь нь оролцлоо. Шалгалтад оролцсон иргэдийн 36 буюу 29.26 хувь нь тэнцэж, нөөцөд бүртгэгдэх боломжтой болсон. Шалгалтад тэнцсэн иргэдээс 5 иргэн 90-ээс дээш оноотой, 10 иргэн 80-89 оноотой, 17 иргэн 70-79 оноотой, 4 иргэн 65-69 оноотой тэнцсэн байна. Төрийн албаны Ерөнхий шалгалтыг амжилттай зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн Төв комисс, холбогдох төрийн байгууллагууд, албан хаагчдад талархал илэрхийлье.

2022-10-17 11:13:13