• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ХИЛ ХАМГААЛАХ БАЙГУУЛЛАГАД АЛБА ХААЖ, ХАЛАГДАЖ ИРСЭН ДАЙЧДАА УГТАН АВЛАА
Төв сайхан нутгаасаа цэргийн албанд мордож эх орноо батлан хамгаалах иргэний журамт үүргээ биелүүлж албаа нэр төртэй, үлгэр жишээ хааж, цэргийн албанаас халагдаж байгаа дайчдаа өнөөдөр угтан авч байна. Энэхүү арга хэмжээнд аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, дэд хурандаа Т.Төмөрчөдөр, сумдын ЗДТГ-ын дарга нар болон ар гэрийн төлөөлөл оролцлоо.
Тэд энх цагийн бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцон, орон нутгийнхаа нэр хүндийг өндөрт өргөж Батлан хамгаалах бодлогыг хэрэгжүүлэн өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, ийнхүү ээж, аавдаа ирж байгаа нь энэ юм.
2022-10-17 11:12:11