• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ТӨВ АЙМГИЙН 26 СУМ, ЗУУНМОД СУМЫН 6 БАГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВД ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ГАРДУУЛЛАА
2022 онд Төв аймгийн Нэгдсэн эмнэлэг, ӨЭМТ, сумдын ЭМТ-үүдэд нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн судалгаанд үндэслэн Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 1 тэрбум 362 сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийн худалдан авах ажиллагаа амжилттай зохион байгуулж, өнөөдөр зарим тоног төхөөрөмжийг гардуулан өглөө. Уг үйл ажиллагаанд Монгол улсын Их хурлын гишүүн Ц.Туваан, Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар, аймгийн Засаг даргын орлогч Г.Сурмаа, Эрүүл мэндийн газрын дарга С.Мөнхтуяа нар оролцож 1.1 тэрбум төгрөгийн үнэ бүхий 16 нэр төрлийн 873 ширхэг тоног төхөөрөмжийг сумдын Эрүүл мэндийн төвийн удирдлагуудад гардуулсан юм. Мөн Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасгийн хагалгааны хэсгийг C-RM аппарат, Нүдний мэс заслын микроскоп, өвчтөний хяналтын монитор зэрэг 16 нэр төрлийн 261.5 сая төгрөгийн тоног төхөөрөмжөөр хангаснаар аймгийн хэмжээнд эрүүл мэндийн байгууллагуудын тоног төхөөрөмжийн стандарт хангалт нэмэгдэж, тусламж үйлчилгээний хүртээмж, чанарт ахиц гарч, иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай, хүлээгдэл чирэгдэлгүй үзүүлэх боломж бүрдэж байна.
Дашрамд дуулгахад Төв аймгийн Эрүүл мэндийн салбарт 2021, 2022 онд 16,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн бөгөөд үүний 2,5 тэрбум төгрөгийг орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийж, хэрэгжүүлсэн. 2022 онд Эрүүл мэндийн салбарт 4.2 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж нийлүүлэгдсэнээс аймгийн Нэгдсэн эмнэлэгт улсын төсвийн 3.7 тэрбумын хөрөнгө оруулалтаар дижитал рентгений иж бүрдэл, Зөөврийн болон суурин ЭХО аппарат, PCR аппарат, Компьютер томографын аппарат зэрэг 32 нэр төрлийн тоног төхөөрөмж нийлүүлж, Эрүүл мэндийг дэмжих төв байгуулсан билээ.
Сум, өрхийн Эрүүл мэндийн төвүүдийг Улсын төсвийн 437.0 сая, Орон нутгийн төсвийн 110.8 сая, нийт 547.8 сая төгрөгийн санхүүжилтээр УВЧ, 6 сувагтай ЭКГ, хяналтын монитор, хүчилтөрөгч өтгөрүүлэгч, зөөврийн дифибрилятор, дижитал зөөврийн рентген аппарат, ТАНИТА аппарат болон бусад тоног төхөөрөмжөөр хангаж, нийт 547,8 сая төгрөгийн санхүүжилт хийгдэн тоног төхөөрөмжийн стандарт хангалтын хувийг 60,5%-д хүргэж, суурь түвшнээс 3.5 функтээр нэмэгдүүлсэн талаар албаныхан онцоллоо.
2022-10-17 11:11:20