• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
27,5 ГА ТАЛБАЙД МОД ТАРЬЖ, АРЧИЛЖ, УРГУУЛЖ БАЙНА
"Бүх нийтээр мод тарих өдөр"-ийн 24 удаагийн нээлтийн арга хэмжээ 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Мөнх-Алдарын талбайд боллоо. Энэ өдрийг Төв аймаг 13 дахь жилдээ зохион байгуулж байна.
Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөнийг аймгийн хэмжээнд өрнүүлж, 2030 он хүртэл 20,0 сая мод тарин “Ногоон Төв аймаг” бий болгох зорилт тавин, иргэдэд мод тарих, ургуулах аргачлал зэргийг олон нийтэд сурталчлан ажиллаж байна.
Аймгийн хэмжээнд 2022 оны 8 сарын байдлаар 4268 иргэн, 1126 аж ахуйн нэгж байгууллага 27,5 га талбайд 428 мянга 424 ширхэг мод тарьсан байна.
2022-10-17 11:10:15