• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
“НИЙГМИЙН САЛБАРЫН ЯВУУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ” ЭРДЭНЭ СУМАНД
Орон нутгийн иргэдэд тэгш хүртээмжтэйгээр хүрч үйлчлэх зорилгоор Төв аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн харьяа агентлаг, байгууллага болох аймгийн Хүүхэд , гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Нийгмийн даатгалын газар, Хөдөлмөр,халамжийн үйлчилгээний газар, ЗДТГ-ын залуучуудын хөгжлийн төв, Улсын бүртгэлийн хэлтсийн “Явуулын үйлчилгээ” өнөөдөр Эрдэнэ сумын иргэд, хүүхэд багачуудад хүрч үйлчилж байна. Явуулын үйлчилгээнд багцын урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, хүүхэд, чих хамар хоолой, урологи, эхо, мэдрэл, эмэгтэйчүүд зэрэг эрүүл мэндийн үзлэг, хүүхэд хамгаалал, сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээнд хамруулах, нийгмийн даатгалын багц хуулийн танилцуулга, үйлчилгээ зэрэг иргэдийн эрэлт хэрэгцээнд шаардлагатай үйлчилгээнүүд багтаж байна. Явуулын үйлчилгээ нь төрийн байгууллагуудын үйлчилгээг нэг дороос авах боломжтой байдаг учир иргэдийн хувьд цаг хугацаа, хөрөнгө санхүү хэмнэх давуу талтай юм.

 

2024-09-16 12:00:00