• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Монгол Улсын хөдөлмөрийн баатар” байгууллага болсон түүхэн өдрийг тохиолдуулж Төв аймгийн Засаг даргын орлогч Г.Сурмаа баяр хүргэлээ.
Монгол Оросын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэг үүсэж хөгжсөний түүхт 75 жилийн ойн баяр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Монгол Улсын хөдөлмөрийн баатар” байгууллага болсон түүхэн өдрийг тохиолдуулж Төв аймгийн Засаг даргын орлогч Г.Сурмаа баяр хүргэлээ. Төв аймгийн хөгжлийг бүтээлцэхэд “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг нь том хувь нэмэр оруулсан бөгөөд манай аймгийн 6 сумын нутаг дэвсгэрээр 600 км гаруй төмөр зам дайран өнгөрдөг. Зам дагаж хөгжил гэдэгчлэн бүтээн байгуулалт, ард иргэдийн аж амьдралд ахиц дэвшил авчирсан Улаанбаатар төмөр зам компаний Мандал, Майнт, Багахангай зэрэг томоохон өртөө, зөрлөгүүд манай аймагт байгуулагдсан. Үүнийг дагаж манай аймгийн олон мянган иргэд энэ салбарын мэргэжлиийг эзэмшиж, ажил, амьдралаа холбон, түүнийхээ үр шимийг хүртэж байгаад Төв аймгийн Нутгийн удирдлагын байгууллага болон нутгийн зон олон талархаж байна.

 

2024-08-07 11:00:00