• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх эмэгтэйчүүдийн алсын түргэн тусламжийн баг Лүн сумаас
Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх эмэгтэйчүүдийн алсын түргэн тусламжийн баг Лүн сумын төвөөс 15 км зайд, цас зудтай малчин айлд очин их хэмжээний цус алдаж байгаа, биеийн байдал маш хүнд, шокийн байдалтай байсан эхэд гэрийн нөхцөлд яаралтай журмаар хагалгаа хийж эхийн амь насыг аварч чадлаа. Лүн сумын эрүүл мэндийн төвийн хамт олон, Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн эрхлэгч эмч Л.Цэрэндолгор, мэдээгүйжүүлгийн эмч Г.Баторгил, Эмэгтэйчүүдийн эмч С.Батцэцэг, мэс заслын сувилагч Ө.Ширнэн, Мэдээгүйжүүлгийн сувилагч Л.Нямдаваа, жолооч Н.Сүхочир нарын мэс заслын баг, 103 диспетчер сувилагч М.Өнөцацрал нар ажиллалаа.
2023-12-04 15:00:00