• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
АЙМГИЙН ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ХААГЧДАД ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТАЛААР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл Улсын Их Хурлын чуулганы 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар батлагдсан. Шинэчлэн батлагдсан хуулийн хэрэгжилтийг хангах, хуулийг сурталчилах ажлын хүрээнд Шүүх шинжилгээний тухай хуулийн үзэл баримтлал, байгууллагын хэтийн төлөв, шинэчлэлийн талаар НШШГ-ын Криминалистикийн шинжилгээний хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Эрдэнэ-Очир, Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршигийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах талаар ШШЕГ-ын Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын дарга, цагдаагийн хошууч А.Амгаланболд, Байгалийн ухааны шинжилгээний чиглэлээр хийгдэж байгаа хими, физик, биологи, ДНХ, хүрээлэн буй орчны шинжилгээ, үнэлгээний лабораторийн танилцуулга, шинжилгээний жишиг хугацааны талаар НШШГ-ын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Ламчин, Криминалистикийн шинжилгээ хийх журам, шинжилгээний хугацаа, Шинжилгээний объектыг шинжилгээний байгууллагад хүргүүлэх, хадгалах, шилжүүлэх, устгах журмын талаар Криминалистикийн шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч, цагдаагийн хошууч Э.Солонго нар сургалт, мэдээллийг хийлээ. Сургалтад аймгийн Хууль, эрх зүйн хэлтэс, Шүүх, Прокурор, Цагдаа, Шүүх шинжилгээний хэлтсийн удирдлага, албан хаагчид, мөн Хуульчдын болон Өмгөөлөгчдийн холбооны төлөөлөл оролцлоо. Хууль, хяналтын байгууллагын албан хаагчид Шүүх шинжилгээний тухай хуулийн хэрэгжилтийн явцад гарч буй үр дагавар, хамтын ажиллагааны хүрээнд тулгамдаж байгаа асуудлын талаар санал бодлоо солилцлоо.

 

2023-12-01 11:00:00